- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /СС, БХС-ын 2008 оны 156/125 дугаар тушаалаар хүчингүй болсон/

/СС, БХС-ын 2008 оны 156/125 дугаар тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛС САНГИЙН САЙД, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2000 оны 5 дугаар сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 87/08
Байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон ослын голомтод ажиллаж хүний амь аварсан, эмнэлгийн анхны тусламжийг газар дээр нь үзүүлсэн, амь эрсэдсэн хүний цогцсыг голомтоос гаргасан мэргэжлийн аврагч болон иргэнд олгох урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон ослын голомтод ажилласан мэргэжлийн аврагч, иргэнд урамшуулал, томилолтын болон бусад зардал олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ тушаалыг 2000 оны 2 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайд, Батлан хамгаалахын сайдын 1997 оны хамтарсан 427/508 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Мэдээлэл, хяналт- шинжилгээ, үнэлгээний газар, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газарт тус тус даалгасугай.
Текст томруулах
A
A
A
