- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
2000 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 79
"Монгол Улсын 2000 оны төвлөрсөн төсвийн тухай" хууль, Засгийн газрын 6 дугаар тогтоол, Сангийн сайдын 33 дугаар тушаалыг хэрэгжүүлэхийн тулд ТУШААХ НЬ:
1. Төсвийн шууд захирагчид санхүүжилт олгох, хяналт тавьж, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах журмыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2. Төсвийн төвлөрүүлэн захирагчийн харилцах дансны 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Б.Энх-Амгалан/-д, 2 дугаар гарын үсэг зурах эрхийг Санхүүгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга/дэд хурандаа Л.Баянжаргал/-д тус тус олгосугай.
3. Зэвсэгт хүчний Ерөнхий штаб, Хилийн цэргийг удирдах газрын санхүүгийн үйл ажиллагааг 2000 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон зогсоож, өр авлагын үлдэгдлийг тооцоо нийлсэн нотломжоор баталгаажуулан, хаалтын тайлан тэнцлийг 3 дугаар сарын 15-ны дотор яамны Санхүүгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст тушаан тооцоо хийхийг Зэвсэгт хүчний ерөнхий штаб /дэслэгч генерал Ц.Дашзэвэг/, ХЦУГ/хошууч генерал П.Сүндэв/-т даалгасугай.
4. Яамны Санхүүгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтийг 1997 оны 7 дугаар сард Батлан хамгаалахын сайдын баталсан яамны орон тоонд багтааж зохицуулалт хийхийг Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газар /хурандаа Я.Чойжамц/-т үүрэг болгосугай.
5. Энэхүү журмыг 2000 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /хурандаа П.Алагаа/, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /хурандаа С.Ноов/-т даалгасугай.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.БААСАНХҮҮ
Текст томруулах
A
A
A
