- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОНХС, СС-ын хамтарсан 2013 оны А-96/71-р тушаалаар хүчингүй болсон/

/БОНХС, СС-ын хамтарсан 2013 оны А-96/71-р тушаалаар хүчингүй болсон/
САНГИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас худалдаж авах таримал ой, модны жишиг үнэ/
2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 90/36
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.1, 1.2, Ойн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 5 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас худалдаж авах таримал ой, модны жишиг үнэ"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү журмыг ойжуулалтын ажил эрхэлдэг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж, сурталчилах ажлыг зохион байгуулахыг Байгаль орчны яамны Ойн бодлого зохицуулалтын хэлтэс /Х.Ыханбай/, аймаг, нийслэлийн Байгаль орчны албаны дарга нарт тус тус даалгасугай.
3. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газар /Б.Батжаргал/-т үүрэг болгосугай
Текст томруулах
A
A
A
