A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖСайдын 2009 оны 02 дүгээр сарын 09-ний өдрийн 31 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖСайдын 2009 оны 02 дүгээр сарын 09-ний өдрийн 31 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

2008 оны 2-р сарын 26-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 79

"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 15.1.7 дахь заалт, "Ан агнуурын тухай хууль"-ийн 11 дүгээр зүйл, "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль"-ийн 2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх, ан амьтан агнах, барих ажлыг журамлах зорилгоор ТУШААХ нь:

1. "Ан амьтан агнах барих зөвшөөрөл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох, хяналт тавих журам батлах тухай" Байгаль орчны сайдын 2001 оны 32 дугаар тушаал, "Журам батлах тухай" Байгаль орчны сайдын 2007 оны 342 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Г.ШИЙЛЭГДАМБА

Улсын бүртгэлийн 2008 оны 03 сарын 04-ний өдрийн 2877 дугаарт бүртгэсэн.