A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын болон орон нутгийн төсөв/, /СС-ын 2010-135 тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын болон орон нутгийн төсөв/, /СС-ын 2010-135 тушаалаар хүчингүй болсон/

2008 оны 2 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 58

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8.1.4, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 9.1, 11.2, Монгол Улсын нэгдсэн төсвийн хуулийн 6.1.3 дугаар заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Улсын болон орон нутгийн төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж, их засвар, худалдан авах тоног төхөөрөмжийн хөрөнгийг төлөвлөх, санхүүжүүлэх, хяналт тавих, гүйцэтгэл гаргах журам" -ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. "Улсын болон орон нутгийн төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж, их засвар, худалдан авах тоног төхөөрөмжийн хөрөнгийг төлөвлөх, санхүүжүүлэх, хяналт тавих, гүйцэтгэл гаргах журам"-ыг 2008 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

Гурав. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, зохицуулалтын газар /Б.Батжаргал/, Төрийн сангийн газар /С.Мягмардаш/, Төрийн захиргааны удирдлагын газар /Д.Цогтбаатар/-т тус тус даалгасугай.

Дөрөв. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2006 оны 395 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.