A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг болон Эрүүл мэндийн салбарын шагналаар шагнах/ - /Уг тушаалыг Эрүүл м
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг болон Эрүүл мэндийн салбарын шагналаар шагнах/ - /Уг тушаалыг Эрүүл мэндийн сайдын 2009 оны 07-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 18

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 26.3 дахь заалт, Засгийн газрын 1997 оны 52, 53 дугаар тогтоолын үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол улсын Засгийн газрын шагнал Салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг болон Эрүүл мэндийн салбарын шагналаар шагнах журмыг нэгдүгээр, Салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, яамны шагналд өргөн мэдүүлэх хүмүүсийн анкетын загварыг хоёрдугаар, "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан", "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийн загварыг гуравдугаар, Яамны "Хүндэт дэвтэр"-ийн тодорхойлолт, Хүндэт дэвтэрт бичигдсэн тухай дурсгалын гэрчилгээний тодорхойлолт, загварыг дөрөвдүгээр, "Жуух бичиг"-ийн загварын тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2007 оны 99 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.БАТСЭРЭЭДЭНЭ

Улсын бүртгэлийн 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2852 дугаарт бүртгэсэн