- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хангалтын журам/ - /Уг тушаалыг БСШУС-ын 2009 оны 131-р тушаалаар хүчингүй болсо

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хангалтын журам/ - /Уг тушаалыг БСШУС-ын 2009 оны 131-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 22
Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлиийн 28.1.7 дугаар заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хангалтын журам"-ыг нэгдүгээр, Сурах бичгийн эх зохиох, хэвлэх, түгээх ажилд оролцох тухай өргөдөл маягт 1-ыг хоёрдугаар, Сурах бичгийн эх болон бусад материал хүлээн авах маягт 2-ыг гуравдугаар, Сурах бичгийн эхийг сайжруулах зөвлөмж маягт 3-ыг дөрөвдүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Ц.Лувсандорж), Санхүү, эдийн зсгийн газар (Ц.Даваасүрэн)-т тус тус даалгасугай.
3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Түр журам шинэчлэн батлах тухай" 2007 оны 278 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Н.БОЛОРМАА
Текст томруулах
A
A
A
