- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХХААХҮС, СС-ын 2010-24/34 тоот тушаалаар хүчингүй болсон/

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХХААХҮС, СС-ын 2010-24/34 тоот тушаалаар хүчингүй болсон/
2007 оны 10 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 110/266
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 227 дугаар тогтоолын 3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Хүнсний буудайн үйлдвэрлэлийг дэмжих, урамшууллын хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам "-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Буудайн үйлдвэрлэлд олгох урамшууллын хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар нарт тус тус үүрэг болгосугай.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САНГИЙН САЙД
САЙД
Текст томруулах
A
A
A
