A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил, нийтийн аж ахуйн үйлчилгээ, цахилгаан шат, өрг
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ЗТБХБ-ын сайдын 2009 оны 78 дугаар тушаалаар хүчингүй

/Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил, нийтийн аж ахуйн үйлчилгээ, цахилгаан шат, өргөх краны угсралт, засвар үйлчилгээ, зуух даралтат сав, шугам хоолойн угсралт засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилан дүгнэлт гаргах комиссын ажиллах журам/

2005 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 33

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Барилгын тухай хуулийн 101.5. дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил, нийтийн аж ахуйн үйлчилгээ, цахилгаан шат, өргөх краны угсралт, засвар үйлчилгээ, зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт засвар, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилан дүгнэлт гаргах комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр, комиссын ажиллах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилан дүгнэлт гаргах комиссын үйл ажиллагааг зохион байгуулахыг Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв /Б.Бямбажав/-д даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийж ажиллахыг Барилга, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Комиссын ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн 76 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.