A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ, МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2010 оны 222 тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ, МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2010 оны 222 тушаалаар хүчингүй болсон/

2005 оны 2 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 37

Монгол Улсын "Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Монгол Улсын нутагт археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх журам"-ыг 1 дүгээр, "Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам"-ыг 2 дугаар, "Монгол Улсын нутагт археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 3 дугаар, Мэргэжлийн зөвлөлөөс олгох "Археологийн хайгуул, малтлага, судалгаа явуулах зөвшөөрөл"-ийн маягтыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Монгол Улсын нутагт археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгох, түүний явц, гүйцэтгэл, тайлан бичилт, судалгааны үр дүнд илэрч олдсон археологийн олдворын хадгалалт, хамгаалалтад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн зөвлөл (Б.Энхтүвшин)-д үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал тарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 304 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Түүх, соёлын дурсгалт зүйл /археологийн/ хайгуул, малтлага, судалгаа хийх журам" болон 3 дугаар заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД П.ЦАГААН

2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 2498 дугаарт бүртгэсэн.