- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТС-ын 2015-12-09-ний 334-р тушаалаар хүчингүй болсон/

ЗТС-ын 2015-12-09-ний 334-р тушаалаар хүчингүй болсон
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Автотээврийн тухай хууль/
2000 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 119
Монгол Улсын "Автотээврийн тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмыг 2000 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж хэрэгжүүлэхийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжав, Автотээврийн газрын дарга П.Ориг нарт даалгасугай.
САЙД Г.БАТХҮҮ
2000 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр улсын бүртгэлийн 1577 дугаарт бүртгэгдсэн.
Текст томруулах
A
A
A
