- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цочмог сул саажилт (ЦСС)-ыг тандах журмыг нэгдүгээр, ЦСС-тай өвчтөнөөс вирус судлалын шинжилгээний сорьц цуглуулах, /ХЗДХС-ын 2017.01.12-ны өдрийн 1-1/199 дүгээр тушаалаар жагсаалтаас хассан, дотооддоо мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цочмог сул саажилт (ЦСС)-ыг тандах журмыг нэгдүгээр, ЦСС-тай өвчтөнөөс вирус судлалын шинжилгээний сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх журам/
2002 оны 8 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 201
ДЭМБ-ын Полиомиелит өвчнийг устгах хөтөлбөрийн 2001-2005 оны стратеги төлөвлөгөөнд туссан төгсгөлийн шатны үйл ажиллагаа болон Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цочмог сул саажилтын тандалтыг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
Нэг. Цочмог сул саажилт (ЦСС)-ыг тандах журмыг нэгдүгээр, ЦСС-тай өвчтөнөөс вирус судлалын шинжилгээний сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх журмыг хоёрдугаар, ЦСС болон дархлаажуулалт бүхий халдварт өвчнийг утсаар мэдээлэх маягтыг гуравдугаар, ЦСС-ыг тандалтын түүхийг дөрөвдүгээр, ЦСС-ын идэвхтэй тандалтын мэдээний хүснэгтийг тавдугаар хавсралтын ёсоор.тус тус баталсугай.
Хоёр. Энэхүү журмыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв /Д.Бат-очир/, Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, бүх эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай.
Гурав. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгах нь:
а/ ЦСС болон дархлаажуулалт бүхий халдварт өвчний мэдээг сум, дүүрэг өрхийн эмнэлгээс долоо хоног бүр утсаар тогтмол авч нэгтгэн Халдварт өвчин судлалын үндэсний төвд мэдээлэх,
б/ Энэ арга хэмжээнд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгах.
Дөрөв. Халдварт өвчин судлалын үндэсний төв /Д.Бат-очир/-д даалгах нь:
а/ ЦСС болон дархлаажуулалт бүхий халдварт өвчний мэдээг аймгийн Эрүүл мэндийн газрын халдвар судлагч эмчээс долоо хоног бүр утсаар авч нэгтгэн дараа долоо хоногийн Лхагва гаригт багтаан ЭМЯ-ны Бодлогын хэрэгжүүлэх газарт мэдээлэх,
б/Аймаг, нийслэлийн ЦСС-ын тандалтын явцыг ДЭМБ-ын тандалтын шалгуур үзүүлэлтийн дагуу хагас жил тутам үнэлгээ өгч шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд жилд нэг удаа эргэмж судалгаа хийх.
Тав. ДЭМБ-аас жил бүр явуулдаг Полиомиелитын үндэсний лабораторийн итгэмжлэлд 80 хувиас дээш оноо авах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /Л.Нарантуяа/-д даалгасугай.
Зургаа. Гадаад орчин дахь полиовирусийн орчлыг лабораторийн аргаар харуулдан тандах судалгаа хийхийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /Л.Нарантуяа/, судалгааны захиалгыг Шинжлэх ухаан, технологийн санд тавьж шийдвэрлүүлэхийг Стратегийн төлөвлөлтийн газар / Д.Чимэддагва/-т тус тус даалгасугай.
Долоо.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар / Т.Эрхэмбаатар/-т даалгасугай.
Найм. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 1996 оны А/05 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД П.НЯМДАВАА
2003 оны 3 дугаар сарын 4-ний өдөр улсын бүртгэлийн 1962 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
