- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас бүх шатны сургууль,/ /БСШУС-ын 2008 оны 56/64-р тушаалаар хүчингүй болсон/

/БСШУС-ын 2008 оны 56/64-р тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас бүх шатны сургууль, хүүхдийн цэцэрлэгт өгсөн хандив, хуримтлалыг хүлээн авах, зарцуулах журам/
1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 244
"Боловсролын тухай" Монгол улсын хуулийн 33 дугаар зүйлийн 2 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас бүх шатны сургууль, хүүхдийн цэцэрлэгт өгсөн хандив, хуримтлалыг хүлээн авах, зарцуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг 19 99 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг бүх шатны сургууль, хүүхдийн цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт даалгасугай.
3. Энэ журам гарсантай холбогдуулан суралцагчдад ном товхимол, үзвэрийн билет худалдах болон анги танхимын засвар хийх, байгууллагын ой тэмдэглэх зэрэг асуудлаар суралцагчаар дамжуулан зохион байгуулалттайгаар мөнгө хурааж авч байгааг зогсоохыг бүх шатны сургууль, хүүхдийн цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Гэгээрлийн сайдын 1998 оны 158 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн хяналтын улсын алба /Пүрэвжав/, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
