A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТАЛЖ, МӨРДӨХ ТУХАЙ /ЭМС, ХХААХҮС-ын хамтарсан 2012 оны 65, А/30 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТАЛЖ, МӨРДӨХ ТУХАЙ /ЭМС, ХХААХҮС-ын хамтарсан 2012 оны 65, А/30 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 254 А/152

Сүүлийн жилүүдэд манай оронд биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийн импорт, худалдаа, хэрэглээ ихсэж байгаатай холбогдуулан тэдгээрт тавих эрүүл мэндийн хяналтыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Монгол улсын "Ариун цэврийн тухай" хуулийн 14.1 14.2 14.3 дугаар зүйлүүдийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгэх, хяналт тавих журмыг нэгдүгээр, бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээний маягтыг хоёрдугаар хавсралтын ёсоор баталж, 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд хяналт тавих, туршилт, судалгаа явуулах чиглэлээр мэргэжлийн зөвлөмж гаргах, тэдгээр бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэх, импортлох, экспортлох эсэхэд дүгнэлт өгөх, санал, зөвлөмж боловсруулж, холбогдох төв байгууллагад оруулах чиг үүрэг бүхий Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны хамтарсан "Биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүний асуудал хариуцсан комисс"-ийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтын ёсоор баталсугай.

3. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, идэвхийг тодорхойлох аргачлал боловсруулан, мөрдөж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /Л.Нарантуяа/, Эрүүл мэндийн улсын хяналтын алба /Ш.Оюунчимэг/-д тус тус үүрэг болгосугай.

4. Уг тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ЭМЯ-ны Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газар /Т.Эрхэмбаатар/, ХХААЯ-ны Мэдээлэл, Хяналт, Шинжилгээ8 Үнэлгээний Газар /Р.Баясгалан/, Эрүүл мэндийн улсын хяналтын алба /Ш.Оюунчимэг/-д тус тус даалгасугай.