A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Технологийн түвшний үнэлгээ хийх нийтлэг журам/

1998 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 271

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.1.1., 7.1.2. дугаар заалт, Технологи дамжуулах тухай хуулийн 7.7. дахь хэсгийг хэрэгжуүлэх зорилгоор, Гэгээрлийн сайдын зөвлөлийн 19 98 оны 9 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

1."Технологийн түвшний үнэлгээ хийх нийтлэг журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ журмын биелэлтэд байнгын хяналт тавьж төрийн захиргааны төв байгууллагуудаас технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах, журамд тусгагдсан холбогдох ажил үүргээ тухай бүр зохион байгуулж хэрэгжүүлэхийг Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын дарга Ч.Пүрэвдорж, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Алтангэрэл, Мэдээлэл-хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Л.Баттулга нарт түс тус даалгасугай.

3.Технологийн түвшний суурь үнэлгээ (эталон)-г мэдээлэл, боловсон хүчнийхээ хангамж байдалд уялдуулан дангаараа буюу эрх бүхий эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хийж байхыг Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн корпораци (Г.Алтан-Оч), технологийн түвшний үнэлгээ хийлгэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас Технологи дамжуулах төвд шилжүүлэх хураамж (зардал), түвшний үнэлгээ хийсэн эрдэм шинжилгээний болон мэдээллийн байгууллагад олгох ажлын хөлсний хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллага, хүмүүстэй хамтран тогтоох, хураамж авах, ажлын хөлс олгох ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэж байхыг Технологи дамжуулах төв /Т.Ганбаатар/-д тус тус үүрэг болгосугай.