A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/ Өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг сонгон шалгаруулах журам / -
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ,СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/ Өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг сонгон шалгаруулах журам / - 2007 оны 11-р тушаалаар хүчингүй болгосон/

2005 оны 03 сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 52

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нэгжийн дарга нарын зөвлөлийн 2005 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1."Өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг сонгон шалгаруулах журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг "Өндөр хөгжилтэй орны их сургуульд Засгийн газрын тэтгэлгээр хүн суралцуулах асуудлыг зохицуулах зөвлөл", Боловсролын газар /Р.Бат-Эрдэнэ/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны "Журам шинэчлэн батлах тухай" 117 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД П.ЦАГААН