- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам/ БОНХСайдын 2013 оны 73 дугаар тушаалаар хүчингүй

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам/
БОНХСайдын 2013 оны 73 дугаар тушаалаар хүчингүй
2010 оны 03 дугаар сарын 09 -ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 48
"Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2009 оны 27 дугаар тогтоолын 1.2 дахь хэсэг, "Монгол Улсын төсвийн орлого, зарпага, хөтөлбөр, арга хэмжээний ангиллыг батлах тухай" Засгийн газрын 2009 оны 99 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам"-ыг 1 дүгээр хаьоралтаар, бүлгийн дүнгээр хяналт тавих бараа үйлчилгээний зардлын бүлэглэлийг 2 дугаар хавсралтаар, эдийн засгийн ангилал тус бүрээр хяналт тавих зардлын зүйлийг 3 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
Хоёр. Батлагдсан журмыг төсвийн эрх захирагч нарт болон аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсүүдэд хүргүүлэн мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т үүрэг болгосугай.
Гурав. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Баттөр/-д даалгасугай.
Текст томруулах
A
A
A
