- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журам/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журам/
Хууль зүйн сайдын 2013 оны А/181 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 104
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журам"-ыг" 1 дүгээр хавсралтаар, "Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах, олгох журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Уг журмыг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа М.Ганхүү/-т даалгасугай.
3. Энэ журмыг мөрдөж эхлэхээс өмнө "Болзошгүй эрдлийн зардал"-д төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны дансанд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа М.Ганхүү/-т даалгасугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 208 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
5. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 208 тоот тушаалаар батлагдсан "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тооцох журам", "Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах журам"-ын дагуу байгуулсан гэрээ, гүйцэтгэх баримт бичигт энэ журам хамаарахгүй болохыг дурдсугай.
Текст томруулах
A
A
A
