A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам/

Хэвлэх

2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 26

Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" 2003 оны 63 дугаар тушаал, "Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 2007 оны 74 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар /М.Баасанжав/, Шинжлэх ухаан, технологийн газар /Ө.Сүхбаатар/-т тус тус даалгасугай.

САЙД Ё.ОТГОНБАЯР

Улсын бүргэлд 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 3107 дугаарт бүртгэгдсэн.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар А/378

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны "Шаардлага, загвар батлах тухай" /Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага/ 353 дугаар тушаал, "Журам шинэчлэн батлах тухай" /Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам/ 26 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, дээр дурдсан тушаалуудыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Жавзанжаргал/-т даалгасугай.

САЙДЛ.ЭНХ-АМГАЛАН