- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ЦЭРГИЙН НИЙТЛЭГ ДҮРМҮҮД БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаар зарлигаар хүчингүй болсон.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР
1999 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дугаар 216 Улаанбаатар хот
ЦЭРГИЙН НИЙТЛЭГ ДҮРМҮҮД БАТЛАХ ТУХАЙ
1.Ерөнхийлөгчийн тухай Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлийн 10 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Цэргийн дотоод албаны дүрэм, Цэргийн сахилгын дүрэм, Цэргийн хүрээний ба харуулын дүрэм, Цэргийн жагсаалын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
2.Эдгээр дүрмүүдийг 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Батлан хамгаалахын сайд /Ш.Түвдэндорж/, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга /Ц.Дашзэвэг/, Хилийн цэргийн удирдах газрын дарга /Б.Базарсад/, Улсын аюулгүй байдлыг хангах газрын дарга /Ж.Энхнасан/, Дотоодын цэргийн дарга /Ч.Амарболд/ нарт үүрэг болгосугай.
3.БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны 90 дүгээр зарлигаар батлагдсан БНМАУ-ын Цэргийн дотоод албаны дүрэм, Цэргийн сахилгын дүрэм, Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрмийг хүчингүйд тооцсугай
4.Дүрмүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалах яам /Ш.Түвдэндорж/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 127 дугаар зарлигаар оруулсан өөрчлөлт тусгагдсан.
Текст томруулах
A
A
A
