- Нүүр
- Сайдын тушаал
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС, ХХААХҮС, ЭМС-ын хамтарсан 2011 оны А-81/А/36/94 тоот тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС, ХХААХҮС, ЭМС-ын хамтарсан 2011 оны А-81/А/36/94 тоот тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2010 оны 03 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар А-66/52/85
"Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дах заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Монгол Улсад 2010 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 1 дүгээр, Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 2 дугаар, Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, хэрэглэх хэмжээг 3 дугаар, Ахуйн хортон, шавж мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт хэрэглэх хэмжээг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 62/66/86 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД
Текст томруулах
A
A
A
