- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС-ын 2018 оны 131 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

/ЗТХС-ын 2018 оны 131 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох журам/
2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 47
"Авто замын тухай" хуулийн 5.1.4-р зүйл, "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийн 15.15.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Авто зам, замын байгууламжийг барих, засварлах ажлын тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягт"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Журам шинээр баталсантай холбогдуулан өмнө нь олгосон тусгай зөвшөөрлийг энэхүү журмын дагуу шинэчлэн олгох ажлыг зохион байгуулахыг Ажлын хэсгийн дарга Б.Энхтөрд даалгасугай.
3. Тусгай зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг дэлгэрэнгүй хөтөлж, тусгай мэдээллийн сан бүрдүүлэн ажиллахыг Авто замын газар / Б.Энхтөр / -т даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн "Журам батлах тухай" 173 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэхүү тушаалд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
