- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын ажиллагааны журам/ Сангийн сайдын 2011-06-07-ны 129 дугаар тушаалаар хүчингүй

Сангийн сайдын 2011-06-07-ны 129 дугаар тушаалаар хүчингүй
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын ажиллагааны журам/
2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 39
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын ажиллагааны журам"-г хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
Хоёр. Батлагдсан журмыг төсвийн байгууллагуудад хүргүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд нь мөрдүүлэх зохион байгууллалтын арга хэмжээг авч, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т даалгасугай.
Гурав. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 123 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Төсвийн байгууллагад мөрдөгдөх мөнгөн кассын ажиллагааны журам"-ыг хүчингүй болгонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
