- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ХНХС-ын 2017 оны А/50 дугаар тушаалаар хүчингүй болсон./

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ
ХНХС-ын 2017 оны А/50 дугаар тушаалаар хүчингүй болсон.
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн ур чадварын шалгалт зохион байгуулах, мэргэжлийн гэрчилгээ олгох журам/
2005 оны 02 дугаар сарын 08-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 15
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
Нэг. "Мэргэжлийн ур чадварын шалгалт зохион байгуулах, мэргэжлийн гэрчилгээ олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.
Хоёр. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 27 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц. БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
