A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Түлш, эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай түлш болон тоно
Бүлэг: 1979

ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Түлш, эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай түлш болон тоног төхөөрөмж, сэлбэг, материалын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх журам/

2007 оны 06 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 53

Монгол Улсын "Эрчим хүчний тухай хууль"-ийн 6.1.3, 6.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1,"Түлш, эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай түлш болон тоног төхөөрөмж, сэлбэг, материалын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх тохиолдолд түлш, эрчим хүчний хангамжийн талаар мөрдөх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаалаар баталсан журмуудыг мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ч.Саранжав/-т даалгасугай.

З.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2001 оны 274 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.

САЙД Б.ЭРДЭНЭБАТ