A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Шийтгэвэр торгуулын хуудас, түүнийг хэрэглэх журам/
Бүлэг: 1979

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

Сангийн сайдын " Журам, маягтыг шинэчлэн батлах тухай" 2012 оны 12 сарын 11-ний өдрийн 260 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон

ЖУРАМ, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Шийтгэвэр торгуулын хуудас, түүнийг хэрэглэх журам/

1993 оны 05 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 112

Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 1993 оны 4 дүгээр протоколын XII.3 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Шийтгэвэр торгуулын хуудас, түүнийг хэрэглэх журмыг хавсралтаар баталж 1993 оны 6 дугаар сарын 1-ээс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Одоо мөрдөж байгаа торгуулын хуудасны маягтыг их хэмжээгээр хэвлүүлсэн газрууд Сангийн яамтай тохиролцсоноор нөөцөө дуустал хэрэглэхийг зөвшөөрсүгэй.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн яамны сайдын 1990 оны 3 дугаар сарын 15-ны 65 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.