A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ //ЭХЯ-ны 2017.01.20-ны өдрийн в/207 тоот албан бичгээр жагсаалтаас хассан/
Бүлэг: 1979

/ЭХЯ-ны 2017.01.20-ны өдрийн в/207 тоот албан бичгээр жагсаалтаас хассан/

ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Салбарын тэргүүний ажилтан тэмдгээр шагнах журам/

2004 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 24

Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 52 дугаар тогтоолын нэг, хоёрдугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь :

Нэг. Түлш эрчим хүчний сайдын шийдвэрээр олгогдох Монгол Улсын Засгийн газрын шагнал "Салбарын тэргүүний ажилтан тэмдгээр шагнах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, шагнуулах хүний тодорхойлолтын загварыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

Хоёр. Энэ журам гарсантай холбогдуулж Дэд бүтцийн сайдын 2001 оны 346 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Т.ОЧИРХҮҮ