- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 82-р тушаалаар хүчингүй болсон/

/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 82-р тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2001 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 03
Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1."Зорчигч тээвэрлэлтийн хяналтын талон хэрэглэх журам"-ийг хавсралтаар баталсугай.
2.Нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг боловсруулан батлуулах арга хэмжээг 2001 оны 1 дүгээр улиралд багтаан авахыг Зам, тээвэр, мэдээлэл, холбоо, аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар /Ж.Сэрээтэр/-т даалгасугай.
3.Эдгээр журам, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Автотээврийн газар /Ж.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
2001 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 1698 дугаарт бүртгэгдсэн
Текст томруулах
A
A
A
