A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ  /ЗТБХБС-ын 2011 оны 301-р тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТБХБС-ын 2011 оны 301-р тушаалаар хүчингүй болгосон/

2000 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 75

Монгол Улсын "Автотээврийн тухай хууль"-ийн 16 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Тээвэрлэлтийн баримт бичгийг хэвлүүлэх, ашиглах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмыг 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж хэрэгжүүлэхийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжав, Автотээврийн газрын дарга П.Ориг нарт даалгасугай.

САЙД Г.БАТХҮҮ

2000 оны 3 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн 1564 дугаарт бүртгэсэн.