A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Сангийн сайдын 2015.12.14-ний 333 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Сангийн сайдын 2015.12.14-ний 333 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам/

2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 283

"Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" хуулийн 15.2-ыг үндэслэн ТУШААХ нь:

1."Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлогын газар (Б.Батжаргал), Төрийн сангийн газар (Х.Пүрэвсүрэн), Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар (С.Мягмардаш), Татварын ерөнхий газар (Ц.Оюунбаатар)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2007 оны 18 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.