- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нягтлан бодох бүртгэлийн программ хангамжид хяналт тавих тухай/ Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон.

Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон.
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нягтлан бодох бүртгэлийн программ хангамжид хяналт тавих тухай/
2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 252
"Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3, 15.2.4 дэх заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Нягтлан бодох бүртгэлийн программ хангамжид хяналт тавих тухай" журмыг нэгдүгээр хавсралтаар, аж ахуйн нэгж байгууллагад олгох гэрчилгээний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /С.Мягмардаш/, Татварын ерөнхий газар /Оюунбаатар/-т даалгасугай.
3. Энэ тушаалыг гарсантай холбогдуулан "Нягтлан бодох бүртгэлийн программ хангамжид хяналт тавих тухай" журмыг баталсан Сангийн сайдын 2007 оны 38 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
