A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /НХХС, ССайдын хамтарсан 2010 оны 160/265 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон/
Бүлэг: 1979

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
/НХХС, ССайдын хамтарсан 2010 оны 160/265 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон/

2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 152/251

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу хамтран хэрэгжүүлж байгаа "Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл, хөтөлбөр", Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр"-ийн 4.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хүнсний талон олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Хүнсний талон олгосон тухай тэмдэглэл хөтлөх маягт"-ыг 2 дугаар хавсралтаар, "Хүнсний талоноор олгох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар, "Иргэдэд хүнсний талон олгосон тайлангийн маягт"-ыг 4 дүгээр хавсралтаар, "Хүнсний талоноор худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн тайлангийн маягт"-ыг 5 дугаар хавсралтаар, "Хүнсний талоны төлбөрийн тайлангийн маягт"-ыг 6 дугаар хавсралтаар, "Хөтөлбөрт зарцуулсан хөрөнгийн нэгдсэн тайлангийн маягт"-ыг 7 дугаар хавсралтаар, "Хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээ"-ний загварыг 8 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Иргэнд сард олгох хүнсний талоны үнийн дүнг 14000 /Арван дөрвөн мянга/ төгрөгөөр тогтоосугай.

3. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга /Д.Баярсайхан/, Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төслийн зохицуулагч /Т.Алтанцэцэг/, Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөрийн зохицуулагч /Н.Сонинтамир/ нарт үүрэг болгосугай.

4. Хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Төслийн удирдах зөвлөл /Ж.Жаргалсайхан/, Сангийн яамны Төсвийн бодлогын газар /Б.Батжаргал/, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Энхтуяа/, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Ц.Амартөгс/-т тус тус даалгасугай.

5. Энэ тушаалыг 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдөхөөр тогтоосугай.