- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох журам/Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.
ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох журам
2005 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 102
Аялал жуулчлалын тухай хуулийн 16.1.6. дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2. Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагчийн үнэмлэхний загварыг хоёрдугаар хавсралтаар, Тусгай аяллын хөтөч-тайлбарлагчийн үнэмлэхний загварыг гуравдугаар хавсралтаар, Үндэсний ба Тусгай аяллын хөтөч-тайлбарлагчийн энгэрийн тэмдгийн
3. Үндэсний ба тусгай аялалын хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох шалгалтыг жил бүр тогтсон хугацаанд зохион байгуулж, шалгалтанд тэнцсэн хөтөч-тайлбарлагч нарт үнэмлэх, энгэрийн тэмдэг олгох ажлыг зохион байгуулж байхыг Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга /А.Ганбаатар/-д даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 149 дүгээр, "Үнэмлэх, энгэрийн тэмдгийн загвар батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2001 оны 192 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
