A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ, ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2011 оны 280-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ, ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2011 оны 280-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 07 дугаар сарын 02 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 215

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, дахин олгох, хүчингүй болгох журам"-ыг нэгдүгээр, Тадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, дахин олгох, хүчингүй болгох журам"-ыг хоёрдугаар, "Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн загвар"-ыг гуравдугаар хавсралтаар баталсугай.

2. 2007 ба 2008 онд анагаах ухааны боловсрол олгох сургуулийг их эмчээр төгсөж, дадлагажигчаар ажиллах хугацаа нь дууссан болон 2 дахь жилдээ дадлагажигчаар ажиллаж буй их эмч нарт мэргэжлийн шалгалтын дүнг үндэслэн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосугай.

3. Дээрх эмч нараас мэргэжлийн шалгалт авах ажлыг 2009 оны 7 сард багтаан, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 2007-2008 онд олгосон хугацаа заагаагүй зөвшөөрлийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай зөвшөөрлийн гэрчилгээгээр солих үйл ажиллагааг 2009 оны 3 дугаар улиралд багтаан тус тус зохион байгуулахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар (Ц.Содномпил)-т даалгасугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2004 оны 76 тоот тушаалын 2 дахь заалт, 2008 оны 199 тоот тушаалын нэг, хоёр, ба долоодугаар хавсралт, 2008 оны 90 тоот тушаалыг тус тус хүчингүйд тооцсугай.

5. Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Б.Баярт), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар (Ц.Содномпил)-т, хяналт тавихыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (С.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.