- Нүүр
- Сайдын тушаал
- ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ХС-ын 2016-02-08-ны А/36 дугаар тушаалаар хүчингүй болсон/

/ХС-ын 2016-02-08-ны А/36 дугаар тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт/
2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 107
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэхүү жагсаалтыг олон нийтэд сурталчлах, түүнийг аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахыг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо /Л.Нямсамбуу/, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо /С.Ганбаатар/-нд зөвлөсүгэй.
3. Насанд хүрээгүй хүний ажлын байрны асуудлаар салбарын зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, шийдвэрлүүлэхийг Хөдөлмөрийн бодлого, зохицуулалтын газар /Т.Энхтуяа/-т үүрэг болгосугай.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Жагсаалт шинэчлэн батлах тухай" Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/204 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
