A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

Хууль зүйн сайдын 2013 оны А/76 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон,

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хорих ангийн дотоод журам/

2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 50

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын "Хорих ангийн дотоод журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2."Хорих ангийн дотоод журам"-ыг 2008 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Батжаргалд даалгасугай.

З.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 215 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.