- Нүүр
- Сайдын тушаал
- Журам батлах тухай /Барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын хувийн хэрэг хөтлөх журам/ Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 180 дугаар тушаалаар хүчингүй болсон.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 180 дугаар тушаалаар хүчингүй болсон.
МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дугаар 71 Улаанбаатар хот
Журам батлах тухай
/Барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын хувийн хэрэг хөтлөх журам/
"Барилгын тухай" хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын хувийн хэрэг хөтлөх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын хувийн хэрэг"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын хувийн хэрэг, түүнийг хөтлөх журмыг мөрдөж ажиллахыг барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарт, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын хувийн хэрэг, түүнийг хөтлөх журмыг хэвлэн олшруулах, холбогдох байгууллагад хүргүүлж мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газарт үүрэг болгосугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Хувийн хэрэг батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 185 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
