A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

Сангийн сайдын 2010 оны 48 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам/

2009 оны 06 дугаар сарын 22- ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 147

"Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2009 оны 27 дугаар тогтоолын 1.2 дахь хэсэг, "Монгол Улсын төсвийн орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээний ангиллыг батлах тухай" Засгийн газрын 2009 оны 99 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Төсвийн урсгал зардлын зүйл дотор зохицуулалт хийхэд мөрдөх журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Т.Мягмарсүрэн/-т, журмыг төсвийн ерөнхийлөн эрх захирагч нар болон аймаг, нийслэлийн төрийн сан, төсвийн байгууллагуудад хүргүүлэхийг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т тус тус даалгасугай.

3. Энэ тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам"-ын 5 дугаар заалтыг 2010 оны 1 дүгээр сарын 1 –ны өдрөөс мөрдөнө.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 123 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Төсвийн зарцуулалтын эрхийн тухай журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.