A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Жагсаалт батлах тухай /БОАЖС, ХХААХҮС, ЭМС-ын хамтарсан 2010-А-66/52/85 тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

Жагсаалт батлах тухай /БОАЖС, ХХААХҮС, ЭМС-ын хамтарсан 2010-А-66/52/85 тушаалаар хүчингүй болгосон/

2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 62/66/86

"Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.1.3-ыг үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсад 2009 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 1 дүгээр, Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 2 дугаар, Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, хэрэглэх хэмжээг 3 дугаар, Ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, хэрэглэх хэмжээг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

З.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Байгаль орчны сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2008 оны 70/38/60 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

ЖУУЛЧЛАЛЫН САЙД С.ГАНСҮХ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Т.БАДАМЖУНАЙ С.ЛАМБАА