A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Дугаар 188 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Авто тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам/

Авто тээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад, журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Автотээврийн газар /Б.Цэнгэл/-т үүрэг болгосугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 3072 дугаарт бүртгэсэн

/ЗТС-ын 2015-12-09-ний 334-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар А/78

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны "Журам батлах тухай" 188 дугаар тушаалаар баталсан "Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд,хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулжболзошгүй ачаа тээвэрлэх журам"-ыг шинэчлэн баталсугай.

2.Баталсан журмыг аюултай ачаа тээвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжид сурталчлан таниулж, хэрэгжүүлж ажиллахыг Нийтийн тээврийн бодлогын газар /Д.Отгонжаргал/, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ /Б.Гүрсоронзон/-т тус тус үүрэг болгосугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Автотээврийн бодлого зохицуулалтын газар /Э.Мөнхнасан/, Салбарын хяналтын газар /М.Энхболд/-т тус тус даалгасугай.

4.Энэ тушаал баталсантай холбогдуулан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын "Журам батлах тухай" 2009 оны 188 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

5.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газар /Х.Оюунтуяа/-т даалгасугай.

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН