A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2009 оны 215 дугаар тушаалаар хүчингүй/

2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 90

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 17.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Дадлагажигч их эмчийн ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2."Дадлагажигч их эмчийн ажиллах журам"-ыг батлагдсан өдрөөс мөрдөж ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв (Ц.Содномпил)-д даалгасугай.

3.Дадлагыг журмын дагуу зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Б.Баярт), Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар (О.Сэмэр), дадлагажигч нарын цалинг жил бүр Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад тусгахыг Санхүү, эдийн засгийн газар (Л.Түмэндэмбэрэл) нарт даалгасугай.

5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2008 оны 57 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.