- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭГЧИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Уг тушаалыг БСШУС-ын 2008 оны 72-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭГЧИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Уг тушаалыг БСШУС-ын 2008 оны 72-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
1998 оны 3 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 62/125
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1."Мэргэжил дээшлүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Мэргэжил дээшлүүлэгч нэг хүний сургалтын зардлын хэмжээг 49 цагаар бодож дор дурьдсанаар тогтоосугай:
а) Төвлөрсөн сургалтад орон нутгаас хамрагдвал 45000 төгрөг, (Үүнээс: сургалтын зардалд 9000 төгрөг) нийслэлээс хамрагдвал сургалтын зардлыг 9000 төгрөгөөр;
б) Орон нутгийн сургалтад бусад аймаг, сумаас хамрагдвал 30000 төгрөг, (Үүнээс: сургалтын төлбөр 7000 төгрөг) сургалт явагдаж буй аймгийн төвөөс хамрагдвал сургалтын зардлыг 7000 төгрөгөөр;
3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (С.Алтангэрэл), Сангийн яамны Төсвийн бодлогын газар (Л. Дашдорж ) -т тус тус даалгасугай.
Текст томруулах
A
A
A
