A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг нээх, хаах журам/ Сангийн сайдын 2011-06-07-ны 129 дугаар тушаалаар хүчингүй
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2011-06-07-ны 129 дугаар тушаалаар хүчингүй

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг нээх, хаах журам/

2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 180

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.9 дахь заалт Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.4 заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг нээх, хаах журам"-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн газрын дарга /С.Мягмардаш/-д даалгасугай.

САЙД Ч.УЛААН