- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БХС-ын 2018 оны А/317 дугаар тушаалаар хүчингүй болсон/

/БХС-ын 2018 оны А/317 дугаар тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Офицерийн алба хаах журам/
2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 65
"Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь заалт, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Офицерийн алба хаах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Журмыг 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3. Нийт бие бүрэлдэхүүнд судлуулах, сурталчлах, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Батлан хамгаалах яам /хошууч генерал М.Борбаатар/, Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Ц. Тогоо/-т даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 2005 оны 250 дугаар тушаалаар батлагдсан "Офицерийн алба хаах журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ М.БОРБААТАР
Текст томруулах
A
A
A
