- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2011 оны 61-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2011 оны 61-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 77
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр олгож байсугай.
2. "Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх иргэнийг сонгон шалгаруулж тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг нэгдүгээр, "Байгууллага, хувь хүний захиалгаар шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулга хийх хөлсний доод хэмжээний жишиг"-ийг хоёрдугаар, "Тусгай зөвшөөрлийн загвар"-ыг гуравдугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 165 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д даалгасугай.
Текст томруулах
A
A
A
