A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсад 2008 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт/ - /БОАЖС, ХХА
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсад 2008 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт/ - /БОАЖС, ХХААХҮС, ЭМС-ын 2008 оны 62/66/86-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 02-р сарын сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 70/38/60

Монгол Улсын "Химийн хорт болон аюултай бодисын тухай" хуулийн 6.1.3-ыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Монгол Улсад 2008 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 1 дүгээр, Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 2 дугаар, Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, хэрэглэх хэмжээг 3 дугаар, Ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, хэрэглэх хэмжээг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Ц.Банзрагч, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Пэрэнлэй, Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Бүжин нарт даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан жагсаалт батлах тухай Байгаль орчны сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2007 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 97/39/79 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД