A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ахлагчийн алба хаах журам/ - /Уг тушаалыг Батлан хамгаалах сайдын 2009 оны 107 дугаар тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ахлагчийн алба хаах журам/ - /Уг тушаалыг Батлан хамгаалах сайдын 2009 оны 107 дугаар тушаалаар хүчингүй/

2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 370

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2001 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 16 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

1."Ахлагчийн алба хаах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Журмыг 2001 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3.Нийт бие бүрэлдэхүүнд судлуулах, сурталчлах, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг БХЯ /хошууч генерал С. Баасанхүү/, ЗХЖШ /дэслэгч генерал Ц. Дашзэвэг/, УИХГ /хошууч генерал О. Үржин/-т тус тус даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 1995 оны 03 дугаар тушаалаар батлагдсан "Монгол Улсын Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүний цэргийн жинхэнэ алба дүрэм" -ийг хүчингүй болсонд тооцсугай.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С. БААСАНХҮҮ