A

A

A

Бүлэг: 1979

/ЗТС-ын 2014-10-14-ний 234-р тушаалаар хүчингүй болсон/

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам /

2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 296

"Төмөр замын тээврийн тухай" Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Төмөр замын газар /Т.Батболд/-т үүрэг болгосугай.

САЙД Х.БАТТУЛГА