- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед аврах ажиллагаа явуулсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагы

ШС, СС-ын хамтарсан 2013-12-30-ны өдрийн 109/309-р хүчингүй болсон
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед аврах ажиллагаа явуулсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон иргэнд урамшуулал олгох журам/
2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 47/186
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33.12.1-д заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. "Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед аврах ажиллагаа явуулсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон иргэнд урамшуулал олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаалыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга /Д.Баттөр/, Онцгой байдлын ерөнхий газрын дарга /Ц.Амгаланбаяр/ нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД М.ЭНХБОЛД САНГИЙН САЙД С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
