- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2010 оны 104-т/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2010 оны 104-т/
/Хууль зүйн сайдын 2013 оны 08 сарын 23-ны А/181 тушаалаар хүчингүй болсон/
2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 92
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, 82 дугаар зүйлийн 82.7, 83 дугаар зүйлийн 83.3 дахь заалт, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны "Журам шинэчлэн батлах тухай" 104 тоот тушаалын 1 дэх хэсэгт "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тооцох журам" гэснийг "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журам" гэж өөрчилсүгэй.
2. Мөн журмын 4.1-ийг "Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчтай гэрээ байгуулж, зардлыг тухай бүрт нь гаргуулна", 4.3-ийг "Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлбөр авагчтай энэ журмын 4.1-д заасан гэрээг байгуулна", 4.4-ийг "Энэ журмын 4.3-т заасан гэрээг ахлах шийдвэр гүйцэтгэгч хянаж, батална" гэж тус тус өөрчилсүгэй.
3. Мөн тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах, олгох журам"-ын 1.3.1-д "шийдвэр гүйцэтгэгчийн бараа үйлчилгээний урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал, 1.3.2-т "болзошгүй эрсдлийн зардал", 1.3.3-т "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журам"-ын 3.1-д заасан зардлыг тус тус хамааруулж ойлгоно" гэж өөрчилсүгэй.
4. Мөн журмын 3.1-д Аймаг, нийслэл дэх шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь энэ журмын 2.1, 2.2-т зааснаар дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг дараахь байдлаар хуваарилна. Үүнд:
Бодитойгоор биелүүлсэн төлбөрийн үнийн дүн /сая төгрөгөөр/ | Суутгах урамшууллын хэмжээ /хувь/ | Шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хэмжээ | Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ | |
Шийдвэр гүйцэтгэгчийн бараа үйлчилгээний урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал | Болзошгүй эрсдлийн зардал | |||
0-1.000.000 | 10 | 5.5 | 3.5 | 1.0 |
1.000.001-5.000.000 | 8.5 | 4 | 3.5 | 1.0 |
5.000.001-10.000.000 | 7.5 | 3 | 3.5 | 1.0 |
10.000.001-25.000.000 | 7.0 | 2.5 | 3.5 | 1.0 |
25.000.001-50.000.000 | 6.5 | 2 | 3.5 | 1.0 |
50.000.001-75.000.000 | 6.0 | 1.5 | 3.5 | 1.0 |
75.000.001-100.000.000 | 5.5 | 1.0 | 3.5 | 1.0 |
100.000.001-250.000.000 | 5.0 | 0.5 | 3.5 | 1.0 |
250.000.001-500.000.000 | 4.5 | 0.3 | 3.5 | 0.7 |
500.000.001 -1.000.000.000 | 4.0 | 0.1 | 3.5 | 0.4 |
1.000.000.001-1.100.000.000 | 3.5 | 0.1 | 3.3 | 0.1 |
1.100.000.001-1.200.000.000 | 3.0 | 0.1 | 2.8 | 0.1 |
1.200.000.001 -1.300.000.000 | 2.0 | 0.1 | 1.8 | 0.1 |
1.300.000.001 -1.400.000.000 | 1.5 | 0.1 | 1.3 | 0.1 |
1.400.000.001-1.500.000.000 | 1.0 | 0.1 | 0.8 | 0.1 |
1.500.000.001 -дээш | 0.5 | 0.1 | 0.3 | 0.1 |
5.Уг журмыг 2011 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа М.Ганхүү/-т даалгасугай.
Текст томруулах
A
A
A

